Сумын сүлдний танилцуулга

Сумын Сүлд тэмдэг

Сумын сүлд: Сүлд гэдэг нь бэлгэдэл юм. Сүлд нь уламжлал, соёл, шүтээн, зан заншил, түүхийг илтгэн харуулдаг.

Сүлдний үндсэн санаа: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын байгалийн үзэсгэлэнт болоод түүхэн газар болох Зүрх уул, Хөх нуураар тус сумыг илтгэн үндэсний хэв шинж, бэлгэдэл агуулсан бусад элементээр баяжуулан дүрсэлсэн болно.

Чандмань: Машид чухал, хүслийг хангагч Чандмань эрдэнэ хүн төрөлхтний мөнхийн төгс төгөлдөрт тэмүүлэх хүсэл мөрөөдлийн бэлгэдэл билээ.

Улаан өнгө - ГАЛ

Цэнхэр өнгө - УС

Ногоон өнгө - БАЙГАЛЬ ДЭЛХИЙ - г тус тус бэлгэддэг. 

Түмэн наст хээ: Хас юндэн хэмээх арга барилаас үүсэлтэй тасралтгүй үргэлжилсэн хээ. Нэг буюу хэд хэдэн дүрс зохицон байрлаж бүх зайг таглан үргэлжилдэг нь энэ хээний онцлог юм. Түмэн наст хээ нь төгсгөл үзүүргүй үргэлжилдэг учраас урт нас, үүрдийн аз жаргал, мөнхийн бэлгэдэл болж байдаг.

Цэнхэр хадаг:  Мөнх хөх тэнгэр болон хүндэтгэлийн бэлгэдэл болдог.

Текст: Крилл үсгээр ХЭНТИЙ АЙМГИЙН ЦЭНХЭРМАНДАЛ СУМ

Суурь өнгө: Цэнхэр

Цэнхэрмандал сумын 2025 оны шинэчлэн баталсан сумын сүлдний тухай тайлбар бичлэгийг доорх линкээр үзнэ үү.

/upload/files/AQNEXGqq3xXIif4OPNv1AtgQVnXmXUBuTD4fQKlgiNn6o9SbvxLIHvy0rWm0zbXNyztB6Gd5vE1z8e34ZcQRFTUi.mp4

2025-04-16 17:33:52