Цэнхэрмандал сумын Цэцэрлэгийн танилцуулага

Хэнтий аймаг Цэнхэрмандал сумын Цэцэрлэгийн танилцуулага 

    Монголын сургуулийн өмнөх боловсролын байгууллага. Цэнхэрмандал суманд хүүхдийн цэцэрлэг байгуулах талаар 1956 оны эцсээр аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас шийдвэрлэж, Баянмодны Ягааны хажуу дахь Модотын уурхайн орос цэрэг байсан барилгад 1957 оны гуравдугаар сарын 20-ны өдөр 21 хүүхэдтэйД.Дуламсүрэн эрхлэгчтэй,хүмүүжүүлэгч багш, тогооч, гэсэн гурван ажилтантайгаар цэцэрлэг нээжээ. 1957 оны дундуур Хэнтий аймгийн Засаг даргын тушаалаар Ш.Лувсанцэрэн эрхлэгчээр томилогдон ажиллажээ. Ш.Лувсанцэрэн эрхлэгчтэй цэцэрлэгийн хамт олон 1965, 1966, 1970 онуудад аймгийн “ТЭРГҮҮН”-ний цэцэрлэгээр шалгарч байсан түүхтэй. Цаашид эрхлэгчээр Ц.Мөнхөө (1985-1991), Д.Цэцэг (1991-2006); П.Гантуяа (2006 оноос одоог хүртэл) ажиллаж байна. 2011, 2012, 2018 онд сумын ШИЛДЭГ байгууллагаар шалгарч байсан. 2021-2022 оны хичээлийн жилд үндсэн  сургалтын 5,  хувилбарт сургалтын 1  нийт 6 бүлэгт 126 хүүхэд суралцаж байна. 18 багш ажилтан ажиллаж байна.

2022-09-13 16:56:42