Сумын Засаг Дарга А.Мөнх-Оргил

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Цэнхэрмандалчууд аа,
Энэхүү цахим хуудсаар зочлон, нутгийнхаа хөгжил дэвшлийн мэдээллийг сонирхож буй та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Түүхт Хэнтий нутгийн нэгэн голомт болох Цэнхэрмандал сум маань эртнээс хөдөлмөрч, эх оронч иргэдийнхээ хүчин чармайлтаар хөгжин дэвжиж ирсэн бөгөөд өнөөдөр ч бид хамтын хүчээрээ шинэ цагийн хөгжил рүү урагшилж байна.

Сумынхаа хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын төлөө төр захиргааны байгууллагууд иргэдтэйгээ хамтран ажиллаж, ил тод, шуурхай, иргэн төвтэй төрийн үйлчилгээг хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэ үйл хэрэгт нутгийн иргэдийн санал санаачилга, оролцоо туйлын чухал билээ.

Бид мэдээллийн хүртээмжийг сайжруулах, иргэдтэйгээ илүү ойр байх үүднээс khentii.mn цахим хуудсаар дамжуулан мэдээ мэдээллээ тогтмол хүргэж байна. Та бүхний итгэл, оролцоо бидний урам зориг, хөгжлийн гол хөшүүрэг болсоор байх болно.

Нутгийн зон олондоо эрүүл энх, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Хамтдаа бүтээж, хамтдаа хөгжицгөөе!

Төрсөн он: 1985

Ам бүл: 3

Төгссөн сургууль, мэргэжил:  

  • 2003-2007 онд Засагт Хан дээд сургуулийг "Төрийн захиргааны удирдлага" мэргэжлээр бакалавр.
  • 2010-2012 онд Улаанбаатар дээд сургуулийг "Бизнесийн удирдлага" мэргэжлээр магистр зэрэгтэйгээр тус тус дүүргэсэн байна.

Ажлын туршлага:

  • 2007 онд сумын ЗДТГ-ын дарга,
  • 2008 онд Багийн засаг дарга,
  • 2008-2024 онд сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга
  • 2024 оноос сумын Засаг даргаар тус тус ажиллаж байна.
2024-12-17 00:00:00