Цэнхэрмандал сумын Эрүүл мэндийн төв

Цэнхэрмандал сумын Эрүүл мэндийн төв (Hospital off Tsenkhermandal soum) . Цэнхэрмандал сумын хүн эмнэлэг нь 1931 онд гэрийн эмийн сан нэртэй нэг орон тоотойгоор байгуулагдаж байсан бөгөөд 1939 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сумын бага эмчийн зохион байгуулалтад орж анхны сувилагч бага эмчээр Сэдэджамц, шил угаагчаар Б.Намжим нар ажиллаж байжээ. 2013 онд Сумын Эрүүл мэндийн төв болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэж байна. Хүн эмнэлэгт их эмчээр ажиллаж байсан эмч нар: Гомбо, Дондов, Мандах, Гаваасамбуу, Гончиг-дамба, Б.Өлзийбаяр, Нацагдорж, Цэцэгдаш, Ажим, Алтансувд, Б.Базарсүрэн, П.Хандхүү, Н.Зоригтбаатар, Эрдэнэ-Очир, Ш.Амарсайхан, Оюун, Пүрэвдаваа, Т.Өнөржаргал, Ц.Батжаргал, 2013 оноос хойш  Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр Г.Оюунбилэг ажиллаж байна.  Одоогийн Эрүүл мэндийн төв нь  Их эмч-2, бага эмч-1, сувилагч-5, бусад 8 нийт 16 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. 

2022-09-05 00:00:00