Цэнхэрмандал сумын Ерөнхий боловсролын сургууль

ХЭНТИЙ АЙМГИЙН ЦЭНХЭРМАНДАЛ СУМЫН  ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТҮҮХЭН ҮЕЧЛЭЛИЙГ  ТОЙМЛОН ДУРЬДВАЛ :

  1.    1925-1936 оныг дуустал “Танхимын сургууль”  буюу сараар хичээллэх “Зуны түр сургууль” гэсэн  хаягтай 12 жил  хичээллэсэн байна.
  2.    1937- 1953 оын дуустал  4 жилийн  хугацаатай “Цэнхэрмандал  ардын бага сургууль” болон 17 жил дараалан   хичээллэж, өргөжин хөгжсөн юм.
  3.   1953- 1966 оныг дуустал “Цэнхэрмандал сумын 7 жилийн  бүрэн биш, дунд сургууль” 10 жил дараалан хичээллэсэн байна.
  4.   1966-2005 оныг  хүртэл “Цэнхэрмандал сумын  ерөнхий боловсрол, хөдөлмөр политехникйин 8 жилийн бүрэн биш, дунд сургууль”  болон өргөжин хөгжиж ирэхдээ олон мянган  сурагчдыг бага дунд  боловсрол эзэмшүүлж төгсгөж байсан юм.
  5.    2006 оноос Цэнхэрмандал сумын Ерөнхий болвсролын  9 жилийн дунд сургууль
  6.    2012- оноос одоог хүртэл Цэнхэрмандал сумын ерөнхий боловсролын сургууль  өргөжин тэлжээ.

             1953 - 1966 ОНЫ 7 ЖИЛИЙН СУРГУУЛЬ

           Цэнхэрмандал сумын “Ардын бага сургууль” маань 1953-1954 оны хичээлийн жилээс эхлэн “Цэнхэрмандал сумын 7 жилийн бүрэн бус дунд сургууль болон өргөжин тэлж 1956 онд одоогийн сумын төв байгаа газрын хойд талын хадан хошууны энгэрт нүүдэллэн иржээ.

      Тус сургуулийн захирлаар Намсрайн Шагдар /түүхийн багш/, хичээлийн эрхлэгчээр Дамдины Загдаа / газарзүйн багш/ нар ажиллаж байсан ба Батмөнх, Цэвэлмаа, Ойдов, Норовсамбуу, Долцонжав, Дондор, Нанзад, Лувсанцэрэн зэрэг багш нар ажиллаж байжээ.

   “Модотын 7-н жилийн дунд сургууль” гэсэн хаягтай байсан ба тус сургууль нь бага ангиас гадна 5,6,7-р анги шинээр хичээллүүлж хэл бичиг, тоо, физик, газарзүй, түүх, орос хэл,байгаль зэрэг хичээлүүд орж хичээл цагийн тоо нэмэгдэн суралцах хүүхдийн тоо ч нэмэгдсэн байна. 1956 оны хавар 7-н жилийн дунд жилийн дунд сургуулийн 7-р ангийн анхны төгсөлт болж 18 сурагч төгсжээ.Анги даасан багшаар нь Доржрэнцэн багш ажиллаж байв.  

                      1966-2005 ОНЫ  8 ЖИЛИЙН  ДУНД СУРГУУЛИЙН  ТОВЧ  ТҮҮХ

  

       1967-1968 оны хичээлийн жилээс Цэнхэрмандал сумын хөдөлмөр, политехникийн сургалттай анхан шатны 8 жилийн дунд сургууль болон өргөжин хөгжсөн. Анхны 8 жилийн сургуулийн захирлаар Ренчингийн Ёндонжамц,  хичээлийн эрхлэгчээр Гэндэнгийн Дугарсүрэн нар томилогдон ажиллаж байв. 8 жилийн сургуулийн 2 бүлэг бүхий 1-8 дугаар ангитай, 23 багштай 485 сурагчтай хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байлаа. Анхны 8 дугаар ангийн төгсөлт зураг хөдөлмөрийн багш Санжаагийн Буяа багштай 27 сурагч анхны 8 дугаар ангийг төгслөө. 1970-1980-аад оны хооронд тус суманд олон улсын геологийн экспедицийн төв болон Модотын цагаан тугалганы уурхай байгуулагдан төвлөрөх болсонтой холбоотой сургуульд сурагчдын тоо нэмэгдэж 500 гаруй сурагчтай болж, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Баян-Улаан сумдаас 5 дугаар ангид сурагчид ирж сургуулийн дотуур байранд сууж, суралцан 8 дугаар ангийг төгсдөг байв. 1978-1979 онд малчин өрхийн 70 гаруй хүүхдийн сургуулийн сурагчдын дотуур байр анх ашиглалтанд орж, 10 гаруй ажилчидтай, байрны багшаар Сэр-Одын Энхтуяа багш ажиллаж байсан. 1996-1997 онд анхны 9 дүгээр ангийг нээн хичээллүүлж, 1997-1998 онд түүх газар зүйн багш мэргэжилтэй багш Сэдэдийн Оюунгэрэл багштай 16 сурагч  анхны 10 дугаар ангийг төгсөж байв. Анхны 10 дугаар ангийг төгсөхөд сургуулийн захирал монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй Жаргалын Оюунбилэг, хичээлийн эрхлэгч хими биологийн багш мэргэжилтэй Галбадрахын Намсрай багш ажиллаж байв. 1968-2005 он хүртэл тус сургууль 37 удаа 8 дугаар ангийг төгсгөж 3000-аад сурагчдыг бүрэн бус дунд боловсрол олгож цаашид боловсрох, мэргэжил сонгох өргөн боломжийг өгч сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байсан.

     2013 онд 320 хүүхдийн суудалтай сургуульд нүүн орж одоо 9 жилдээ хичээллэж байна. Одоогоор 31 орон тоотой 275 суралцагчидтай үйл ажиллагаа явагдаж байна. Тэргүүлэх зэрэгтэй багш-6, заах аргач зэрэгтэй багш-5 ажиллаж байна. Мөн гэрчилгээтэй кабинет-8, 1-9-р ангийн 11 бүлэгт 275 суралцагч суралцаж байна.

                                                       

 

 

2022-09-05 00:00:00