Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын соёлын төв нь 1956 онд хуучнаар Улаан булан нэртэйгээр байгуулагдсан. Анхны эрхлэгчээр Цэгмид (1956-1963), Д.Цагаанхүү (1964-1969), О.Доржпалам (1970-1975), С.Эрвээхэй (1978-1987), МУСТА Хөгжмийн зохиолч Б.Хүрэлбаатар (1987-1989), М.Оюунбаатар (1989-1991), Ц.Баярсайхан (1991-1993), Л.Нарандулам (1993-1994), МУСТА Д.Цэцэгмаа (1994-2004), МУСТА Д.Нэргүй (2005-2011), Н.Баттулга (2011-2012), Зоригтбайгалмаа (2012), МУСТА Д.Нэргүй (2012-2013), Н.Баттулга (2013-2016), Д.Оюунбилэг(2016-2017), 2017-оноос хойш Э.Навчаа ажиллаж байна. Үе үеийн уран сайханчид маань их бүтээл, соёлын чуулгаараа “Цэнхэрийн уянга” тоглолтоо Өндөрхаан хотод тоглож соёл урлагийн 3 хоног, урлагийн бригад гарган хөдөөгийн багийн малчдыг урлаг соёлын үйлчилгээгээр ханган ажиллаж байжээ. Одоогоор Монгол Улсын соёл урлагийн салбарталдар нэрээ мөнхөлсөн ахмадууд, гавъяат жүжигчин Дашдулам, МУГЖ Мажигсүрэн, Алимаахүү, Урлагийн гавъяат зүтгэлтэн Даваацэрэн, МУСТА Цээнямбуу, МУСТА Н.Жаргалсайхан, МУСТА Д.Цэцэгмаа, МУСТА Д.Нэргүй, МУСТА Б.Уранчимэг, МУСТА Д.Халтар нарын алдартнууд төрөн гарсан. Номын сангийн анхны үүсгэн байгуулагчаар Дамдин овогтой Пэрэнлэй гэдэг хүн байсан ба багийн ухуулагч хүн байжээ. 1940 оны үеэс номын сан нэртэйгээр байгуулагдсан байна. Д.Пэрэнлэй нь 1958 он хүртэл номын санчаар ажиллажээ. Үүнээс хойш Ц.Төмөрдаваа (1958), Цэрмаа (1960), О.Доржпалам (1964), Ц.Оюунгэрэл (1985), М.Лхагвасүрэн (1986), Б.Цогзолмаа, Багабиш, Амаржаргал, Алтанцэцэг, Л.Пүрэвсүрэн, С.Сугар (1988), Б.Шүрэнцэцэг (1990), Ж.Магнай (1995), Д.Буянхишиг (2002-2005) он хүртэл ажиллаж байжээ. Одоо соёлын төвийн номын санчаар 2005 оноос хойш Л.Энхнас ажиллаж байна. Номын сан нь 13 төрлийн 1823 ширхэг ном байна. 2022 оны байдлаар Эрхлэгчээр Энхбаатарын Навчаа, Хөгжмийн багш МУСТА Д. Шинэбаяр, Бүжгийн багш Н.Ганзул, Номын санч Л. Энхнас, үйлчлэгч Д.Мөнхтуяа, Галч Г.Сансар гэсэн 6 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллага нь 2005 онд хуучны уурхайн уурын зуухны зориулалттай баригдсан барилгад их засвар хийж өдгөө хүртэл сум орон нутгийн ард иргэдэд урлаг соёлын үйлчилгээг хүргэн Хүн амд соёлын бодлогыг түгээн тэдний эрэлт хэрэгцээг чанартай хангаж нийгэмшүүлэх зорилго тавин ажиллаж байна. 2019 онд сумын Засаг даргын нэрэмжит цахилгаан хөгжмийн “Мандал” хамтлаг байгуулагдаж одоогоор 2 дуу 3 ая тоглож сурсан байна.
2022-09-21 10:52:52