МОНГОЛ УЛСЫН МАЛЧИН ДОРЖЖАНЦАНГИЙН МАЖИГ

Алтан Мажиг 1929 онд Монгол, Хэнтий, Цэнхэрмандалд төрсөн.  Монголын малчин. 1944 онд сумын бага сургуулийг төгссөн. 1959 онд мал сүргийг хүчээр нийгэмчлэх үед нэгдэлд элссэн боловч тэндээ ажил хөдөлмөр эрхлээгүй байна. Цэргийн алба хаасныхаа дараа хувийн аж ахуй хөөцөлдөн амь зууж, тухайн үед иргэдэд оноодог байсан махны ногдлыг ацаглах замаар бага сага хөрөнгө хуримтлуулжээ. Иргэд тодорхой хэмжээний махыг жил бүр улсад тушаах үүрэг хүлээнэ. Ингэхийн тулд хэд хэдээрээ нийлэн жин дарахуйц тарга хүчтэй том мал худалдан авч улсад тушаан үүргээ хаадаг байжээ. Мажиг хэд хэдэн шарыг өвөлжин шахаж бордоод хавар жинлүүлж, махны ногдлоо хаах гэсэн иргэдэд бэлэн мөнгөөр худалдах замаар наймаа хийдэг байж. Ингээд чамгүй мөнгө олж, швейцар алтан цаг авч зүүн гангарч байснаас “Алтан Мажиг” хэмээх нэртэй болсон байна. Түүнийг нийгмийн тустай хөдөлмөр эрхлээгүй, иргэдийг зүй мөлжиж, баяжих гэсэн гэдэг шалтгаанаар шүүж шоронд хорьсон байна. 1991 оны ардчилсан хувьсгалын дараагаар анхны “Мянгат малчин”-ы нэг болж байв.

2022-09-16 10:07:57