МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН СҮХЭЭГИЙН ЦЭРЭНЧИМЭД

1995 онд Монгол, Хэнтий, Цэнхэрмандалд төрсөн. Монголын тамирчин. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат аймгийн заан Жигжидсүрэнгийн Сүхээ агсны охин. Тэрээр"Алдар" спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор 2006 оноос эхлэн чөлөөт бөхөөр хичээллэсэн.  Узбекистаны Ташкент хотод болсон 2014 оны чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 59 кг-ын жинд 19 настайдаа түрүүлж, Дэлхийн аварга цол хүртсэн. 2015 оны Лас Вегасын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, Цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, Иван Яригыны Алтан гран при тэмцээний алтан медалиудыг тус тус хүртжээ. Монголиа опен олон улсын тэмцээний гурван удаагийн аварга, Монгол Улсын насанд хүрэгчдийн  дөрвөн удаагийн аварга. Монгол Улсын Гавьяат тамирчин.

2022-09-15 17:12:21