МОНГОЛ УЛСЫН АРСЛАН САЙНБИЛЭГИЙН ГЭНДЭНДАРЖАА

1888 онд Монгол, Хэнтий, Цэнхэрмандалд төрсөн. Монголын бөх. Цэнхэрийн голын Гэндэндаржаа хэмээх нэрээр Монгол бөхийн түүхэнд мөнхрөн үлдсэн даншгийн арслан тэрээр 1906 оны даншгийн наадмаас эхлэн барилдаж Хэвт ёсны 3 дугаар он буюу 1911 оны халхын долоон хошуу даншгийн наадамд барилдсан 1032 бөхөөс 10 даван их монгол хэмээх Хасын Шаравжамц аваргатай үлдэн үзүүрлэж арслан цол хүртжээ. Цаашид 1912 оны даншгийн наадамд 1032 бөхөөс 8, 1911 оны арван засгийн наадамд 5, 1913 оны арван засагт 5, 1915 оны арван засагт 5, 1917 оны арван засагт 6, 1918 оны арван засагт 7 даван Луу гүний алдарт Г.Вандан аваргад унан үзүүрлэж, 1925 оны улсын баяр наадамд барилдсан 640 бөхөөс 5 даван шөвгөрсөн, 1926 оны улсын наадамд 4 давсан бүрэн бус мэдээ байгаа бөгөөд наадмын дэвжээнд 20 гаруй жил зодоглохдоо ихэнх наадамд шөвгөрсөн aгyy хүчит арслан байжээ. Түүний хүү домогт бөх Л.Чимэд арслан юм.Тухайн үеийн хамгийн том наадам болох Долоон хошуу даншгийн наадам 1912 оноос хойш зохиогдоогүй бөгөөд Гэндэндаржаа арслангийн ид гялалзаж явсан үетэй давхацсан байна. XX зууны цаг тооллын эхний мөчлөгийн хамгийн шилдэг бөхчүүдийн нэг болох “Цэнхэрийн голын Гэндэндаржаа” арслан Долоон хошуу даншгийн наадам зохиогдохоо больсноор арслан цолтойгоо үлдсэн түүхтэй.Түүний чимэг нь “Улам нэмэх, тонж гарамгай, үнэн хүчит, саруул сайжрах, хуйрнан шуугих, чин зоригт, хичээнгүй нягт, онц түрэмгий, маш гайхамшигт, үнэн амгалант, бүхнээ дуурсгагч, идэр арслан” хэмээн дурджээ.

2022-09-15 17:00:37