ДИВИЗ КОМАНПДЛАН ЗАХИРАГЧ ХОШУУЧ, ГЕНЕРАЛ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ 1,2-Р ОДОНТ МӨРЦЭРЭНГИЙН ГОМБО

1894 онд Монгол, Сэцэнхан аймгийн Баатар Бээсийн хошуу [одоогийн Хэнтий, Цэнхэрмандал]-нд төрж, 1937.10.25-д нас барсан. Монголын генерал, Монголын МАХЦ-ийн дээд дарга нарын нэг, дивиз командлан захирагч (1936).   Богд хаант Монгол Улсын үед цэргийн албанд дайчлагдан Хужирбулангийн цэрэгт алба хааж байсан. 1921 онд Ардын журамт цэрэгт элсэж гамин, бароны цэрэгтэй байлдаж явсан, ардын хувьсгалын партизан. Улмаар цэргийн албыг тасралтгүй хааж, даргын сургуульд салаа, сумангийн даргаар ажиллаж байгаад Ерөнхий сургуулийн давтан курст суралцаж төгсөөд нэгдүгээр морин баригадын тэргүүн хорооны дарга, Молцог элс дэх цэргийн ангийн дарга, Баянтүмэн, Тамсагбулаг дахь xopoo, дивизийн дарга, нэгдүгээр морьт дивизийн дарга. Цэргийн яамны 2 дугаар газрын дарга, дарга нарын газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан. Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны 1936.03.02-ны өдрийн 6 дугаар тушаалаар “Дивиз командлан захирагч” (одоогийн хошууч генерал цолтой дүйцэх) цол шагнагдсан. Тэрээр 1931 онд Буйр нуур дахь цэргийн ангийн даргаар байхдаа дайсны тагнуулын “Юнкерс-44” нисэх онгоц хил зөрчин ангийн байрлал дээгүүр нисэн зураг авч байхад нь гэрийнхээ тооноор нисэх онгоцыг буудан нисгэгчийг шархдуулан буулгаж, хянагчтай баривчлан авсан учир Цусан гавьяаны I одон, суудлын авто машин сэлмээр, цэргийн албанд он удаан жил идэвх, зүтгэлтэй ажилласан “Цэргийн гавьяаны II одон”-оор тус тус шагнагдсан. Түүнийг 1937.09.10-ны өдөр Цэргийн яаманд жижүүрийн үүрэг гүйцэтгэж  байхад нь баривчилж, 1937.10.25-ны өдөр Онцгой бүрэн эрхт комиссын дүгээр хурлаар хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн. Улсын дээд шүүхийн 1963.06.17-ны өдрийн 28 дугаар хурлын тогтоолоор түүнд хүлээлгэсэн хэрэг нь хилс болохыг тогтоож, цагаатгасан.

2022-09-15 15:44:20