МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР ЭМЧ СОСОРЫН СЭДЭДДУЛАМ

1957 онд Монгол, Хэнтий, Цэнхэрмандалд төрсөн. Монголын эмч. 1977 онд АУДунд сургуулийн сувилагчийн анги,1977-82 онд АУДээд сургуулийн хүүхдийн эмчийн ангийг тус тус төгссөн. Тэрээр 1982-83 онд хүүхдийн клиникийн төв эмнэлгийн мэс заслын тасагт их эмч, 1983-93 онд АУДС-ийн хүүхдийн өвчин судлалын тэнхимд хүүхдийн мэс заслын багш, 1997-2007 онд АУИС-ийн уламжлалт анагаах ухааны сургуульд багш, тэнхимийн эрхлэгч орлогч захирал, 2007-2013 онд Улаанбаатар дээд сургуулийн сувилахуйн тэнхимийн эрхлэгч, 2013 оноос Глобал удирдагч дээд сургуулийн анагаах ухааны тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. 1999 онд Монголын уламжлалт анагаахын сургалтын агуулга, арга зүйн зарим асуудал сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны докторын зэрэг хамгаалсан ба 2000 онд дэд профессор, 2009 онд профессор цол хүртжээ. Хүүхдийн мэс заслын багшаар ажиллах хугацаандаа 2000 гаруй хүүхдэд мэс засал хийж төрөлхийн гилжгий засах болон бөөрний нөхөн сэргээх мэс заслаар 5 мэс ажилбарын аргыг монголд анх удаад нэвтрүүлсэн байна.

2022-09-15 14:39:11