МОНГОЛ УЛСЫН НАЧИН БАДАРЧИЙН БАТБАЯР

1967 онд Монгол, Хэнтий, Цэнхэрмандалд төрсөн. Монголын үндэсний бөх. 1982 онд аймгийн заан Ө.Жамсран багшийн удирдлага дор үндэсний бөхөөр анх хичээллэж эхэлжээ. 1985 оны үндэсний бөхийн өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах барилдаанаас хүрэл медаль, 1986 онд цэргийн начин, 1987 онд цэргийн арслан цол хүртсэн. 1988 онд Хэнтий аймгийн баяр наадамд үзүүрлэж, 1991 оны улсын баяр наадамд улсын начин Ө.Сумъяа, Аймгийн арслан Ганзориг, Улсын заан Лхагвасүрэн, улсын заан Г.Гочоосүрэн нарыг дараалан өвдөг шороодуулж улсын начин цол хүртсэн. 1989-94 онд бөхийн жүдо барилдааны улсын шигшээ багийн тамирчин байсан бөгөөд 1991 оны бөхийн жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль  авсан. Жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер. Насанд хүрэгчдийн улсын хоёр удаагийн аварга, олон улсын тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медальтай. 1921 оноос хойш Цэнхэрмандал сумаас төрсөн гарсан цорын ганц улсын цолтой бөх юм.

2022-09-15 14:29:19