МУ-ЫН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦЭНДСҮРЭНГИЙН ИШЦЭРЭН

1945 онд Монгол, Хэнтий, Цэнхэрмандалд төрж, 2021 онд нас барсан. Монголын албан хаагч. ХААДС-ийн зоотехникийн факультетыг зоотехникч, 1974 онд Намын дээд сургуулийн намын ажилтны дамжаа, 1977 онд хуучнаар ЗХУ-д намын ажилтны курс, 1982-83 онд мөн ЗХУ-д нэгдлийн дарга нарын курст суралцаж тус тус төгссөн. 1963-64 онд Налайхын уурхайд уурхайчин, 1969-72 онд Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдлийн ерөнхий зоотехникч, 1972-74 онд мөн нэгдлийн орлогч дарга, нэгдлийн даргын үүрэг гүйцэтгэгч, 1974-80 онд мөн аймгийн Баянхутаг сумын МАХНамын үүрийн нарийн бичгийн дарга, 1980-90 онд Цэнхэрмандал сумын сум нэгдлийн дарга, 1990-92 онд мөн суманд “Давшилт” Нэгдлийн дарга, 1992-96 онд сумандаа “Баян дулаан” ХХК-ийн захирал, 1996-2000 онд сумын Нугаар багийн засаг дарга, 2000-2006 онд Цэнхэрмандал сумын Засаг даргаар тус тус ажилласан. 2006 онд тэтгэвэрт гараад Нугаар багтаа малчнаар ажиллаж байжээ. 1977 онд БНМАУ-ын Засгийн газрын жуух бичиг, 1983 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1989 онд Алтан гадас одон, МУ-ын  Төрийн захиргааны тэргүүний ажилтан цол тэмдэг, ХХАА-н тэргүүний ажилтан цол тэмдэг, Тэргүүний нэгдэлчин цол тэмдгээр тус тус шагнагдсан. 1990-92 онуудад БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож Ардчилсан шинэ “Үндсэн хууль” батлалцсан.

2022-09-15 12:41:54