МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭМЧ СЭДЭДИЙН ХИШГЭЭ

1956 онд Монгол, Хэнтий, Цэнхэрмандалд төрсөн Монголын хүний их эмч. АУДэС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 1979-90 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын хүний их эмчийн салбарын эрхлэгч эмч, Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эрхлэгч, их барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн, 1990-2013 онд ЭНЭШТөвд эрдэм шинжилгээний ажилтан төрөх тасгийн эрхлэгч, эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал, ЭАМДИнститутэд багш, Клиникийн 1-р амаржих газрын даргаар ажиллажээ. Ажиллах хугацаандаа нийт 11.000 гаруй хүүхдийг эх барьж авчээ. Нийт эрдэм шинжилгээ судалгааны 95 бүтээл бичиж туурвиснаас хэвлүүлсэн ном 19, гадаадын хэвлэлд 3 өгүүлэл хэвлүүлсэн. Анагаах ухааны магистр, Эмнэл зүйн профессор, эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч. Одоо ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн ерөнхий зөвлөх эмч, Шинэ анагаах дээд сургуульд багш, ЭМЯ-ны эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлд ажиллаж байна. Монгол Улсын хүний гавьяат эмч цол хүртсэн (2014).

2022-09-15 12:19:55