МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН АЛТАНГЭРЭЛИЙН ДАВААЦЭРЭН

Хэнтий аймаг Цэнхэрмандалд төрсөн. Монголын уран барималч. Ленинград хотод Репиний нэрэмжит уран зургийн академийг уран барималч мэргэжлээр төгссөн. 1946 оноос дүрслэх урлагийн болон МУЭ-ийн хороо, түүний харьяа байгууллагуудад тасралтгүй ажиллангаа Дүрслэх урлагийн дунд сургууль, УБДС-д багшилж залуу авьяастныг сурган хүмүүжүүлэхэд мэдлэг, чадвараа зориулсан байна.  Монгол улсын анхны дээд мэргэжлийн уран барималч байсан бөгөөд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөг босгох ажилд эхэлж оролцсоноор Сүхбаатар Чойбалсан нар 1921 онд, Баатар Лхагвадорж, Лувсан хуурч, Монгол бүсгүй, Буриад өвгөн, Д.Нацагдорж, Эцгийн гэрээслэл бүтээл нь олонд алдаршуулж их удирдагч Д.Сүхбаатарын гэгээн дүрийг мөнхжүүлсэн гавьяат хүн юм. Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн цол хүртсэн (1983).

2022-09-15 12:15:21