БНМАУ-ЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ДАШПУНЦАГИЙН МАЖИГДОРЖ

1936 онд Монгол, Хэнтий, Цэнхэрмандалд төрсөн. Монголын циркийн жүжигчин. 1948 онд Циркийн дунд сургууль, 1972 онд МУИС-ийн эдийн засгийн салбарыг тус тус төгсжээ. 1948 оноос эхлэн Улсын циркт жүжигчнээр 40 гаруй жил ажилласан. 1981 оноос дасгалжуулагч багшаар ажиллаж байсан. Тэрээр Монголын циркт уран нугаралтын төрлийг баяжуулан хөгжүүлж, залуу хойч үеэ бэлтгэхэд онцгой анхааран ажиллан мөн бусад төрлөөр хичээллэн олон шинэ номер бүтээл туурвисан. Түүний циркийн олон арван бүтээл нь Дэлхийн орон оронд гайхагдан өндрөөр үнэлэгдэж иржээ. 1991 оноос эхлэн Энэтхэг, Австрали, Хятад, Орос, Чех, Болгар, Франц, Польш зэрэг орны үзэгчдийн талархлыг хүлээж өндөр үнэлэлт авч байжээ. БНМАУ-ын Төрийн шагнал (1971), БНМАУ-ын Гавьяат  жүжигчин цол хүртсэн (1981).

2022-09-15 12:02:06