Цэнхэрмандал сум үүсгэн байгуулагдсаны түүхт 100-н жилийн ойг угтан зохион байгуулагдсан "Үлэмж өлгий Цэнхэрмандал нутаг минь" хүндэтгэлийн тоглолт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

2025.03.30-нд Цэнхэрмандал сум үүсгэн байгуулагдсаны түүхт 100-н жилийн ойг угтан зохион байгуулагдсан "Үлэмж өлгий Цэнхэрмандал нутаг минь" хүндэтгэлийн тоглолт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тоглолтонд нийт 1000 гаруй үзэгчид хүрэлцэн ирж, 30 гаруй дуучид, уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дууны цэнхэр хадгаа өргөн барилаа.
Тоглолтыг зорин ирж нэгэн үдшийг дуу хууртай, хөгжөөн цэнгээнтэй өнгөрүүлсэн нутгийн уугуул, суугуул нийт иргэд та бүхэнд талархал илэрхийлэн, цаашдын ажил хөдөлмөрт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2025-03-30 00:00:00