ХАМТРАН СУРАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖЬЕ-2023

“Хамтран суралцаж, хамтдаа хөгжье-2023” аяны хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эцэг эх, олон нийт, төрийн албан хаагчдын дунд "Монгол хэл соёл, үндэсний бичгийн хэрэглээ шаардлага" өдөрлөгийг Ерөнхий Боловсролын сургууль болон сумын эх хэлний зөвлөл хамтран зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын эх хэлний багш И.Уранцэцэг “Үндэсний бичгийн хэрэглээ шаардлага” сэдэвт илтгэл, Үндэсний бичгийн хурдан уншигч, бийрэн бичиг, сайхан бичих уралдаан тэмцээнүүд болж үндэсний бичгийг олон нийтэд таниулан сурталчлах үйл ажиллагаанууд тус тус зохиогдлоо.

2023-10-20 12:00:00