ЦЭНХЭРМАНДАЛ СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Аймгийн Засаг дарга Цэнхэрмандал сумын цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус цэцэрлэгт 6 бүлгийн 120 гаруй хүүхэд суралцаж байна. Цэцэрлэгийн байрны хувьд 2019 онд ашиглалтад орсон. Хүний нөөц хангалттай, бүлэг бүрийн өрөө тусдаа унтлагын болон гал тогоо, нойлын өрөөтэй. Эрхлэгчийн зүгээс гурван бүлэгт дрож, хоолны дээсний хөргөгч шаардлагатай байгаа тухай санал хүсэлтээ илэрхийллээ.

Аймгийн Засаг дарга сумдын цэцэрлэг, сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай байгаа талаар дурдаж, хоолны дээжний хөргөгч авах тухай хүсэлтээ сумын Засаг даргаар дамжуулан явуулахыг сануулллаа.

2023-10-24 16:00:00