ЦЭНХЭРМАНДАЛ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙГ ӨРГӨТГӨХӨӨР ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ ТУСГАГДЖЭЭ✅✅✅

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Цэнхэрмандал сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж байна. Тус эмнэлэг нь 16 ажилтантай Цэнхэрмандал сумын 2000 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байна. Эмнэлэг нь 8 ортой, 2017 онд их засварт орсон. Харин ирэх оны төсөвт 2.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ЭМТ-ийн өргөтгөлийн барилга тусгагджээ.

Уг ЭМТ-ийн хувьд орон нутгийн онцлогоос хамаарч автозамын осолд өртсөн хүмүүс ирэх нь элбэг байдаг. Тиймээс рентген аппраттай болох шаардлагатай. Мөн хүүхдийн шарлагын аппарат, түргэн тусламжийн автомашин шаардлагатай талаар эмч, ажилтнуудын зүгээс хүсэлт тавьлаа. Тиймээс шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтаа ирүүлэх, түүний дагуу судалж үзэхээр болсон юм.

2023-10-24 15:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0