ЦЭНХЭРМАНДАЛ СУМЫН СУРГУУЛЬ, ДОТУУР БАЙРНЫ ИХ ЗАСВАР

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав сумдад ажиллах үеэрээ төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж байгаа юм. Энэ удаад Цэнхэрмандал сумын 9 жилийн сургалттай ЕБС-ийн орчин нөхцөлтэй танилцлаа. 320 хүүхдийн багтаамжтай энэхүү сургуульд 250 сурагч, 18 багш, 30 ажилтантай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн барилга 2013 онд ашиглалтад орсон бол энэ жил аймгийн төсвийн 600 орчим сая төгрөгөөр их засвар хийсэн тул сургалтын орчин нөхцөл сайжирчээ.

Мөн дотуур байрны хувьд 40 хүүхдийн багтаамжтай, өнгөрсөн есдүгээр сард өөрсдийн нөөцөөр урсгал засвар хийсэн. Дулаан алдагдал байхгүй, гадна дотроо душ нойлтой учир хүүхдүүдэд байрлах таатай орчныг бүрдүүлсэн талаар удирдлагууд нь танилцууллаа.

2023-10-24 18:00:00